2012-01-11 - 2-р улиралын амралтын даалгавар
1а ангийн 2-р улиралын амралтын даалгавар
1сарын 11-26-н хооронд
Монгол хэл
-Өгсөн 5 сэдвийг өдөр бүр нүдлэн уншаад 1 эхийг сонгоод дэвтэр дээр он, сар, өдөр тавиад хичээнгүй цэвэр хуулах.Мөн хуулж бичсэн эхээ цээж бичгийн дэвтэр дээр цээжээр бичих.
-“Сурах бичгээс” үзсэн бүх үсэгтэй хуудсаа унших
-Ус, Өвөөгийн сургаал,Хөтөлгөө хоёр шүлгийг цээжлэх
Осор
Осор самар авлаа. Осор мах авав. Осор махаар хоол хийв. Үхэр мал харав.
Ус
Ус их урсав. Мал ус уулаа. Сараа ус авав. Амар ус амсав.Хавар мөс хайлав.
Алим
Лосол алим амслаа. Ийм алим их. Марал их алим хураалаа. Алимаа их алим авав.
Сүү
Сүү хөөрөв. Эмээ сүү самрав.Алимаа,Амар сүү уув. Сумхүү үхэр хураалаа.
Хэрэм
Хэрэм самар хайв. Хэрэм самар олов. Саарал хэрэм хөөрхөн хэрэм. Сосор,Сараа хос хэрэм харав.
Математик
Дасгал ажлын номны
37-р хуудас 3,4,5
38-р хуудас 1,2,3,4
39-р хуудас 1,2,3,4,5
40-р хуудас 1,2,3,4
41-р хуудас 1,2,4,5
42-р хуудас 1,2,3
43-р хуудас 1,2,3,5-р дасгалДасгалын тайлбарыг уншиж тайлбарлаж өгнө.
Эцэг эхчүүд маш хариуцлагатайгаар даалгаварыг хийлгээрэй.
Сайхан амараарай бяцхан шавь нараа