2011-12-14 - 12 сард цээжлэх шүлгүүд
Зараа тугал хоёр
Ичимхий зараа хэвтэж гэнэ
Идэмхий тугал ирж гэнэ
Бөөрий нь тэр долоож гэнэ
Өөрий нь хэл өвдөж гэнэ
Дайрсан бүхэн хоол биш шүү гэж
Даажигнасан зараа инээж гэнэ.
Ховдог хурга
Гэрт хурга сэм оржээ
Гэдсээ дүүртэл сүү уужээ
Хөөрүүлсэн сүү уусан нь яамай
Хүзүү бөөрөө хөөдсөн нь муухай
Өвөө
Өвөө аав үлгэр домог ярина
Өдөр бүр өөр өөрийг ярина
Өвөө аавын үлгэр домог дуусдаггүй
Өдөр бүр сонсооод миний сэтгэл ханадаггүй
Үнэг ээж
Үнэг ээж өдөржин ангуучлав
Үмххэн мах үдэш олов
Ганцхан ухасхийгээд л идчихмээр байвч
Гаварнууддаа өгөхөөр авч одов.
Даам
Хэрэм бамбарууш хоёр
Хэзээний сайн найзууд
Хамт дэлгүүр орж
Хайсан тоглоомоо олжээ
Алиа сэргэлэн найзууд
Авсан даамаараа тоглов
Хичээгүй бодож суусаар
Хэрсүү бамбарууш хожжээ
Дэлгүүрт байсан тоглоомууд
Дэггүй хэрмэнд бодогдоод
Бодож байсан нүүдлээ
Буруу хийгээд хожигджээ
Муур
Муурын зулзага дандаа
Нүүрээ угаадаг атлаа
Ариун цэврийн үзлэгээр
Адгийн дүн авдаг гэнэ
Яагаад ийм болсныг
Ярихын хэрэг байна уу даа
Хэзээ ер нь шүлсээрээ
Хирээ ярилгаж байлаа даа
Ус
Ус бургин урсдаг
Унд тэжээл болдог
Уур болоод дэгддэг
Огторгуйд нийсээд гардаг
Үүл болоод хөвдөг
Бороо болоод шаагьдаг
Бут бургасыг ургуулдаг
Цас болоод шуурдаг
Цагаан дэлхий болгодог
Мөс болоод хөлддөг
Мөнгө шиг гялтганадаг
Өвөөгийн сургааль
Хараал үгийг цээрлэж яв
Ерөөл үгийг цээжилж яв
Хүн бүхнийг хүндэлж яв
Ажил үйлэнд амжилт хүсэн
Аятай ерөөл айлтгаж сур гэлээ
Өвөө надад захиж сургамжилна
Өөрөө түүн шигээ үлгэрлэн үзүүлнэ
Хөтөлгөө хоёр
А үсгээ
Авчирч тавья
Х үсгээ
Хэлхэж үзье
А үсэг
Х-г хөтлөв
Х тэгтэл
Хээв нэг сугадав
Хоршиж нэгсээд үг болов
Холбож уншвал
Ах болов
Хойноос нь харвал
Үе болов
Холбож үзвэл
Ха болов
Гөлөг
Сүүтэй будаагаар дайлж
Сүрхий хүндлэн авсан юм
Ам бүлдээ багтааж
“Арслан” нэрийг өгсөн юм
Гөлөг нэрээ орхиод
Мөдхөн том болноо би
Худлаа хуцаж улихгүй
Хуурамч зан гаргахгүй
Эд малаа маллаад
Эзэн тандаа тусална даа
Мөдхөн том болно би
Монгол орон
Тал сайхан нутагтай билээ
Тансаг сайхан устай билээ
Таван хошуу малтай билээ
Тараг айраг элбэгтэй билээ