1а анги

2011-11-02 - 1-р улирлын амралтаар цээжлэх шүлгүүд

1-р улирлын амралтаар цээжлэх шүлгүүд

1.Түргэн хэллэг

Ороо буурал

Дороо бусгана

Жороо саарал

Жолоо дугтарна

       Туурай туруу хоёрын 

       Аль нь адуунд

       Аль нь үхэрт байдаг вэ?

Суран жолоо

Хулан жороох

        Хэрэм хэрэн хэсэн

        Намар самар цөмөв

Тарагны халбага

Тарваганы хавирга

       Модны шилмүүс

       Нүдний сормуус

Машин зам уртуу богино уу

Манай голын ус их үү бага уу

         Цагаан гарц замын гарц

        Тодхон гарц явган гарц

Бартаа ихтэй замаар өртөө хэртээ газар  

Бараан машин байдгаараа хурдлана      

2.Ертөнцийн гурван ногоон

Тагт ургасан арц нэг ногоон 

Тайгад ургасан хуш нэг ногоон

Талд ургасан зээргэнэ нэг ногоон

 Ертөнцийн гурван хурдан

Салхитай тэнгэрийн үүл нэг хурдан 

Саруул ухаантны санах нэг хурдан

Сайн морины явдал нэг хурдан.

3.Бага ангийн багшаа баярлалаа

Үзэг барьсан турьхан гарт минь

Үг холбох аргыг заасан 

Бага аншийн багшаа баярлалаа

Балчирхан би чинь бичиж сурлаа 

    Ухаан сорьсон бодлын санд минь

    Тоо бодох аргыг заасан 

     Бага ангийн багшдаа баярлалаа

     Балчирхан би чинь бодож сурлаа 

Үсэг танисан саруул ойд минь

Зөв унших аргыг заасан

 Бага ангийн багшдаа баярлалаа

 Балчирхан би чинь уншиж сурлаа    

4.Ес хэлэлцэх аман наадам

Нэг есөд яах вэ?

Нэрмэл архи хөлдөнө

      Хоёр есөд яах вэ?

      Хорз архи хөлдөнө

Гурав  есөд яах вэ?

Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

      Дөрөв есөд яах вэ?

      Дөнөн үхрийн эвэр хөлдөнө

Таван  есөд яах вэ?

Тарьсан будаа хөлдөнө

Зургаа  есөд яах вэ?

Зураасан зам гарна

      Долоо  есөд яах вэ?

      Довын толгой  борлоно 

Найман  есөд яах вэ?

Нал шал болно  

      Есөн есөд яах вэ?

      Ерийн дулаан болно.

5.Унаганы магтаал

Унага урт сайхан  зоотой 

Уужим сайхан ташаатай 

    Хөлдөө жороотой 

    Хүзүүндээ молцогтой

Чонон хоёр чихтэй 

Цолмон хоёр нүдтэй  

     Толгойгоороо тоглодог

     Тоосноосоо бусгадаг

Сүүлээрээ тоглодог

Сүүдэрнээсээ бусгадаг

     Жаварт жар хоног сойдог

     Наранд ная хоног уядаг

Алтайд унагалсан 

Алагч гүүний унага

     Хангайд унагалсан 

    Харагч гүүний унага

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2011-12-03 - blogtoi taniltslaa

Бичсэн: tsogjawkhlangiin eej (зочин)

dajgui blog bolson bna
daalgawar bolon hicheel dr aldaagui tsewer bichsend n tamga tawij bgaa n mash zuw sanaa yum shig sanagdaj bna manai huuhed tamga daruulaad irheeree buun bayar bdgiin eswel tamga daruulaagui tohioldold dahiad daruulna gd mash ih hicheej bgaa tmees dahiad uur uur hicheel hiih idewhi sonirholtoi bolgoh sanaa bwl etseg ehchuudee bagshid sanal bolgooroi
BUGDED N AJLIIN AMJILT HUSIE

Шууд холбоос

2011-11-16 - saihan amarch bna uu

Бичсэн: turboldiin eej (зочин)

hi. blog saikhan boljee. odoo ene blogoo bainga ajillagaatai bailgana biz de. manai huuhed daalgabar bichsen tsaasaa alga bolgoh bolon bas yamar daalgabar ugsunuu sain medehgui ireh yum. zarimdaa zabgui bolood huneer abahuulahaar bagshiin yu helseniig damjuulahgui bh yum.
bas bid nariin zugees yu anhaarah heregtei bna bagshaa sanuulj heleerei. tand amjilt husie

Шууд холбоос

2011-11-02 - Saihan blog bainaa

Бичсэн: Enkhjingiin aav (зочин)

Blogtoi taniltslaa. Blog-ooroo damjuulaad daalgavar bolon busad helj yarih zuilee uldeej baih n ih zugeer yum baina. Saihan blog boljee. Bagshid amjilt hysie.

Шууд холбоос


Бичлэг: 5 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax