1а анги

2012-01-11 - 2-р улиралын амралтын даалгавар

1а ангийн 2-р улиралын амралтын даалгавар

 1сарын 11-26-н хооронд

 

Монгол хэл                           

-Өгсөн  5 сэдвийг өдөр бүр  нүдлэн уншаад 1 эхийг сонгоод  дэвтэр дээр он, сар, өдөр тавиад хичээнгүй цэвэр хуулах.Мөн хуулж бичсэн эхээ цээж бичгийн дэвтэр дээр цээжээр бичих.

 

-“Сурах бичгээс” үзсэн бүх үсэгтэй хуудсаа унших

 

-Ус, Өвөөгийн сургаал,Хөтөлгөө хоёр   шүлгийг цээжлэх

 

                           Осор

Осор  самар авлаа.  Осор мах авав. Осор махаар  хоол хийв. Үхэр мал харав.     

                                 Ус

 Ус их урсав. Мал ус уулаа. Сараа ус авав. Амар ус амсав...

Шууд холбоос

2011-12-14 - Цахим хичээлүүд

"4 тооны бүтэц" цахим хичээлийг  энд дарж үзээрэй.


"А" авиа  үсэг таниулах цахим хичээлийг энд дарж үзээрэй.


"Э" авиа үсэг таниулах цахим хичээлийг энд дарж үзээрэй.


Шууд холбоос

2011-12-14 - Улс тунхагласны баяр

         Улс тунхагласны баярыг тохиолдуулан “Бадрангуй” багийн эцэг эхчүүд сурагчдын дунд монгол улсаа сурталчилсан  үйл ажиллагааг зохион байгуулав.Үүнд:

-Туг далбаа

-Төрийн дуулал

-Цэрэг цагдаагийн дүрэмт хувцасны талаар таниуллаа.Мөн сурагчдын дунд хөгжөөнт тэмцээн явуулж амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшууллаа.






Уг ажлыг зохион байгуулсан "Бадрангуй"багийн эцэг эхчүүдэд баярлалаа.Та бүхэнд эрүүл энх сайн сайхныг хүсэе.
...

Шууд холбоос

2011-12-14 - 12 сард цээжлэх шүлгүүд


       Зараа тугал хоёр

Ичимхий зараа хэвтэж гэнэ

Идэмхий тугал ирж гэнэ

Бөөрий нь тэр долоож гэнэ

Өөрий нь хэл өвдөж гэнэ

Дайрсан бүхэн хоол биш шүү гэж

Даажигнасан зараа инээж гэнэ.

             Ховдог хурга

Гэрт хурга сэм оржээ

Гэдсээ дүүртэл сүү уужээ

Хөөрүүлсэн сүү уусан нь яамай

Хүзүү бөөрөө хөөдсөн нь муухай

                   Өвөө

Өвөө аав үлгэр домог ярина

Өдөр бүр өөр өөрийг ярина

Өвөө аавын үлгэр домог дуусдаггүй

Өдөр бүр сонсооод миний сэтгэл ханадаггүй

          Үнэг ээж

Үнэг ээж өдөржин ангуучлав

Үмххэн мах үдэш олов

Ганцхан ухасхийгээд л идчихмээр байвч

Гаварнууддаа өгөхөөр авч одов.

 ...

Шууд холбоос

2011-11-02 - 1-р улирлын амралтаар цээжлэх шүлгүүд

1-р улирлын амралтаар цээжлэх шүлгүүд

1.Түргэн хэллэг

Ороо буурал

Дороо бусгана

Жороо саарал

Жолоо дугтарна

       Туурай туруу хоёрын 

       Аль нь адуунд

       Аль нь үхэрт байдаг вэ?

Суран жолоо

Хулан жороох

        Хэрэм хэрэн хэсэн

        Намар самар цөмөв

Тарагны халбага

Тарваганы хавирга

       Модны шилмүүс

       Нүдний сормуус

Машин зам уртуу богино уу

Манай голын ус их үү бага уу

         Цагаан гарц замын гарц

        Тодхон гарц явган гарц

Бартаа ихтэй замаар өртөө хэртээ газар  

Бараан машин байдгаараа хурдлана      

2.Ертөнцийн гурван ногоон

Тагт ургасан арц нэг но...

Шууд холбоос

2011-11-02 - Хүмүүжлийн ажлын төлөвлөгөө

 

2011-2012 оны хичээлийн жилийн 1а ангийн хүмүүжлийн
ажлын төлөвлөгөө

 


 Хийгдэх ажлууд

Хариуцах баг
эцэг эхчүүд

 Хугацаа

Биелэлт

 

1

“Алтан намар” зургийн уралдаан

 

 

 

“Алтан намар” багХалиунномин,У.Анужин,Мишээл,
Нинждорж,Санданжигмэд,
Оюу,Төрболд нарын эцэг эх

10 сарын 7

ДУ хичээл дээр

 10 сарын 31нд биелсэн.

 

2

 

 

Улс тунхагласны баяр

 

 

“Бадрангуй”баг
Сумьяабазар,Б.Есүй,Бямбажаргал
,Амарсанаа,Мөнхбаяр,Адьяасүрэн,
Золжаргал нарын эцэг

 

11 сарын 24

 

 

3

 

Шинэ жил тэмдэглэх

 

 

“Цасхан”

 багБатз...

Шууд холбоос

2011-11-02 - Дуугаа сураарай! Жигмэд,Тогмид хоёр


Шууд холбоос

2011-11-01 - "Алтан намар" зургийн уралдаан

"Алтан намар"зургийн уралдааны эзэд тодорлоо
         1а ангийн "Алтан намар" нэртэй эцэг эхчүүдийн баг гар зургийн уралдааныг зохион явууллаа.Алтан намар сэдэвт гар зургийн уралдаанд тус ангийн сурагчид идэвтэй оролцон бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа.




Уг зургийн уралдаанд доорх сурагчдын бүтээл шалгарлаа.


1-р байр Батжин



              2-р байр Баяр-Од
 



                                                                    3-р байр Номинжин
                            "Алтан намар" багийн
                                -Халиунномин
                                -У.Анужин
                               ...

Шууд холбоос

2011-11-01 - 1-р улирлын амралтын даалгавар

 

1-р улирлын амралтын даалгавар

Хамрах хугацаа:11 сарын 2-11 сарын 17

Математик

1.Дасгал ажлын номны 6,7,8,9,10,11,15,16,17-р хуудасны бүх дасгалыг ажиллах.Дасгалуудын зааврыг уншиж,тайлбарлаж өгнө.

2.Математикийн дэвтэр дээрх 1-5 хүртэлх цифрийг тус бүр нэг нүүр бичих.

Монгол хэл

1.Дасгал ажлын номны 4,5,9,10,11,12,13,17,18-р хуудасны зургийг  будаж,зурлагыг бичнэ.

2. .Дасгал ажлын номны 7-р хуудасны зургийг ажиглуулж үлгэр зохиолгож яриулна.Зургийг будаж,зурлагыг бичнэ.

3.Түргэн хэллэг,ертөнцийн гурван ногоон, ертөнцийн гурван хурдан,ес хэлэлцэх аман наадам,унага шүлгийг цээжлэх

 

Сайхан амраар...

Шууд холбоос

2011-11-01 - Хичээлийн хуваарь

Даваа
Мягмар
Лхагва
Пүрэв
Баасан
Математик
ХөгжимМонгол хэл
Математик
Монгол хэл
Хөгжим
Монгол хэлМонгол хэл
Монгол хэл
Монгол хэл
Монгол хэл
Математик
Математик
Биеийн тамир
Математик
Биеийн тамир
Хүн орчин
Дүрслэх урлаг
Хүн орчин
Дүрслэх урлаг
Монгол хэл

Иргэний боловсрол
      Хүн орчин


Шууд холбоос